ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 2-р сарын 23
Франц улс Хүнс, шим тэжээл, уур амьсгалын үндэсний стратегиа шинэчилж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, нийтийн эрүүл мэндийг сайжруулахын тулд амьтан-хүний мах, утсан махан бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлахыг уриаллаа. Энэ нь илүү их жимс, хүнсний ногоо, буурцагт ургамал, самар, бүхэл үрийг түлхүү хэрэглэхийг дэмжиж байна. Энэ алхам нь францчуудын талаас илүү хувь нь өртөг, эрүүл мэнд, байгаль орчны шалтгаанаар амьтан-ардын махыг хэдийнээ багасгаж эхэлснээс үүдэлтэй юм. (Евроньюс)
Саудын Арабын Соёлын яам Рамадан баярын үеэр [Саудын Арабын] Түүхэн Жиддад “Тэвчээрийн хөлөг” санаачилгыг эхлүүлж, хүүхэд, гэр бүлүүдийг хүлээн зөвшөөрөл, зэрэгцэн оршихуй, соёлын яриа хэлэлцээг дэмжихийн зэрэгцээ дэлхийн урлагийг уламжлалт гар урлал болон орон нутгийн өвтэй холбох уран бүтээл хийхийг урьжээ. (Араб Ньюс)
Йордан улс Закат сан, Авкафын яам, “Мохаммад Абу Соуфа энд Партнерс” бизнесийн группээр дамжуулан, бага орлоготой өрхүүдэд 10,000 хүнсний багц түгээх зорилгоор Рамадан сарын аяныг эхлүүлжээ. Албаны хүмүүсийн хэлснээр уг хүчин зүтгэл нь ариун сар эхлэхтэй зэрэгцэн амьжиргааны ачааллыг хөнгөлж, нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхийг зорьж байна. (Араб Ньюс)
Японы тээврийн яам нислэгийн үед батарей цэнэглэгч ашиглахыг хориглож, зорчигч бүр хамгийн ихдээ хоёр ширхгийг авч явах журмыг 4-р сараас эхлэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Сүүлийн үеийн утаа, галын тохиолдлуудаас үүдэлтэй энэ аюулгүй байдлын арга хэмжээ нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагын удахгүй мөрдөх зохицуулалттай нийцэж байна. (Нэйшн Тайланд)
[Тайландын] Чулалонгкорны Их Сургуулийн малын эмч нар Тайландад анх удаа муур-хүнд зүрхний хэм зохицуулагч суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Хүн эмнэлгийн төхөөрөмж ашигласан цээжний хөндийн уг нарийн төвөгтэй ажиллагаагаар найман настай Пепси хэмээх муур иргэнийг амь насанд аюултай зүрхний хэм алдагдлаас аварсан бөгөөд тус улсын мал эмнэлгийн зүрх судлалын хөгжлийн томоохон ахиц гэж үнэлэгдэж байна. (Нэйшн Тайланд)
[Ау Лак (Вьетнам)-ын] Ламдонг аймгийн шүүх Буддын лам асан Нгуен Дат Вүг Далат хотын Тхап Тхиен байгууламжид асрамжид нь байсан зургаан хүүд давтан бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр 20 жилийн хорих ял оноож, хоёр хохирогчид нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэн, тэдэнд учруулсан бие махбодын болон сэтгэлзүйн хохирол ноцтой болохыг онцолжээ. (ВнЭкспресс)
Францын Үндэсний ассамблей дэлгүүрийн хулгай илрүүлэхэд туслах алгоритмд суурилсан камерын системийг 2027 он хүртэл жижиглэн худалдааны дэлгүүрүүд туршихыг зөвшөөрсөн хуулийн төслийг баталлаа. Энэ нь ХОУ [хиймэл оюун ухаан]-д суурилсан зан үйлийн шинжилгээнд эрх зүйн зохицуулалт бий болгож, ил тод байдал, өгөгдөл ашиглалтад хатуу хязгаар, мөн цуглуулсан дүрс бичлэгийг хууль эрх зүйн арга хэмжээ авахад автоматаар ашиглахгүй байх баталгааг шаардсан байна. (ВьетнамПлас)
Тайвань (Формоса)-ийн эмч нар Сар шинийн ядаргаанд нүдний дусаалга хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж, эвэрлэг бүрхүүл гэмтэх эрсдэлтэйг онцолжээ. Мэргэжилтнүүд нүд цочрохоос сэргийлэхийн тулд хадгалалтын бодисгүй найрлага сонгож, хангалттай унтах амрахыг зөвлөж байна. (Тайпей Таймс)
Сингапурын эрх баригчид булчин нэмэх, өөх шатаах зорилгоор пептид [амин хүчлийн богино хэлхээ]-ийн тариаг хяналтгүй хийлгэхээс сэрэмжлүүлжээ. Олон нийтийн сүлжээний нөлөөлөгчдөөр өдөөгдсөн хар зах зээл тэлж буй ч эмч нар бүртгэлгүй хэрэглээ нь дааврын тэнцвэр алдагдах, эрхтэн гэмтэх эрсдэлтэйг анхаарууллаа. Пептид тарилга нь Сингапурт хатуу зохицуулалттай байдаг бөгөөд мэргэжлийн эмнэлэгт үзлэг хийлгэхийг шаарддаг. (Чаннель Ньюс Азия)
Эсэргүүцлийн туузтай дасгал нь мөрний булчинг бэхжүүлж, биеийн байрлалыг үр дүнтэй засах оновчтой шийдэл болдог. Урд өргөлт, татах-салгах зэрэг хөдөлгөөн нь үе мөчний ачааллыг бууруулахаас гадна нурууны дээд булчинг идэвхжүүлж, цээжийг тэнийлгэхэд тусална. Энэ арга нь ялангуяа суугаа ажилтай хүмүүсийн бөгтийсөн мөрийг засаж, удаан сууснаас үүдэх өвдөлтийг намдаахад тустай. Эсэргүүцлийн туузаар тогтмол дасгал хийх нь цэх байрлалыг хадгалж, биеийн ерөнхий хөдөлгөөний чадварыг сайжруулдаг. (Лао Дон)
Хүчтэй салхины улмаас АНУ-ын Колорадо мужийн Интерстэй 25 хурдны зам дээр хүчтэй шороон шуурга дэгдэж, 30 гаруй тээврийн хэрэгсэл мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Үзэгдэх орчин бараг харагдахгүй нөхцөлд гарсан ослын улмаас дөрвөн хүн нас барж, 29 хүн гэмтсэн байна. (Уотчерс)
Сүүлийн 45 жилд дэлхий даяар хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь ой хээрийн түймэр дэгдэхүйц хэт халуун цаг агаартай өдрийн тоог бараг гурав дахин өсөхөд томоохон үүрэгтэй байсныг шинэ судалгаагаар тогтоожээ. Халуун, хуурай нөхцөл огцом нэмэгдсэнээр олон түймэр зэрэг асаж, дэлхийн гал унтраах нөөцөд асар их дарамт учруулж байна. (AP Ньюс)
Румын улсын Бухарест хотод улаан түвшний хүчтэй цасан шуурга шуурч, 50 гаруй сантиметр цас оржээ. Шуурганы улмаас тээврийг саатаж, бараг 500 яаралтай дуудлага ирж, аврах болон цас цэвэрлэх өргөн хүрээний ажиллагаа өрнүүлэхэд хүргэжээ. (Уотчерс)
Хиймэл дагуулын мэдээллээр Бразилын Пираха Уугуул иргэдийн бүс нутаг дах ойн хорогдол 2024 онд огцом өсжээ. Албаны хүмүүс үүнийг саяхан гадаад ертөнцтэй холбогдсон тус нийгмийн бүлгийг хамарсан хумхааны дэгдэлтийн үед Пирахад хоол хүнс тарих зорилгоор газар нутгийг яаралтай цэвэрлэснээс үүдэлтэй гэж үзэж байна. Ойн устгал нь хумхааны эрсдэлийг дордуулж болзошгүй учраас байгаль хамгаалагчид үүнийг нарийн төвөгтэй гэж тодорхойлсон ба Пирахад өвчинтэй тэмцэхэд туслахын тулд хүнсний аюулгүй байдлыг сайжруулах шаардлагатай байна. (Монгабай)
[Их Британийн] Лондон хотын нисэхийн инженер асан Райан Марио Ясин үүсгэн байгуулсан Petit Pli гарааны бизнес нь хиймэл дагуулын технологиос санаа авсан байнгын хуниасны арга ашиглан хүүхэд өсөх тусам тэлдэг хүүхдийн хувцсыг боловсруулж байна. (CNN)
[Энэтхэгийн] Шинэ Дели хотод зохиогдсон Энэтхэгийн таван өдрийн ХОУ [хиймэл оюун ухаан]-ы Нөлөөллийн дээд хэмжээний уулзалтаар дэлхийн удирдагч, сайд нар, технологийн томоохон компанийн захирлуудыг нэгдэж, ажлын байрны тасалдлаас хүүхдийн аюулгүй байдал хүртэлх асуудлуудыг хэлэлцжээ. Гүний хуурамч мэдээллийн эрсдэл, ХОУ-ы өргөн хүрээний засаглал гол сэдэв болж, улс орнууд хариуцлагатай хөгжлийн нэгдсэн замын зураг гаргахаар ажиллаж байна. (ВьетнамПлас)
Reliance Industries конгломератын дарга Мукеш Амбани (цагаан хоолтон) Reliance болон түүний харилцаа холбооны салбар Jio нь ирэх долоон жил гаруй хугацаанд Энэтхэгийн ХОУ-ы тооцоолох хүчин чадал болон томоохон өгөгдлийн төвүүдийг байгуулахад 109.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэж мэдэгдлээ. Энэтхэгийн анхны томоохон ХОУ-ы дээд хэмжээний уулзалттай давхцан компаниудын олон тэрбум ам.долларын дэд бүтцийн амлалтын давлагаа өрнөж байна. (Чаннель Ньюс Азия)
Их Британийн Bio&Me хүнсний компани тус улсын Tesco дэлгүүрүүдэд веган, ангаахай самартай үр тарианы холимог болон хөргөгчид дэвтээж иддэг овьёосыг худалдаанд гаргажээ. Хоол зүйч доктор Меган Российн боловсруулсан энэхүү ургамлын олон төрлийн цуврал нь гэдэсний эрүүл мэндийг дэмжинэ. (ФүүдБев Медиа)
Chef's Pencil олон улсын хүнсний сэтгүүлийн 2026 оны “Дэлхийн веганчуудад хамгийн алдартай улс, хотууд” тайланд Унгар улс дэлхийн веган сонирхлын 11-т бичигдэж, 2016 оноос хойш 18 байраар урагшилжээ. Будапешт хотод веган кафе огцом нэмэгдэж, өсөлтийн хувьд АНУ-ыг даван бүс нутгийн төв болон тодорч байна. (Дэйли Ньюс Унгар)
Их Британийн нөлөөлөгч Лиам, Жанин Дэй нар АНУ-ын “веган Макдональдс” гэгддэг Mr. Charlie’s сүлжээг Их Британид өргөжүүлэхийг уриалжээ. Тэд олон төрлийн бүтээгдэхүүн амталсны дараа тус франчайзын веган сонголтуудыг магтаж, Макдональдсын хоолноос ч илүү амттай гэж хэлсэн байна. (Миррор)
[Украин (Урейн)-ы] Кропивницкий хотод болсон хүчтэй үерт BIM амьтны асрах газар усанд автсаны дараа сайн дурын ажилтнууд болон орон нутгийн иргэд олон арван нохой-, муур-хүмүүсийг аврахаар тэсгим хүйтэн усанд олон цаг байжээ. Тэдгээрийн хоёр нь эндсэн ч бараг бүх амьтан-иргэдийг аварч, ус аажмаар татарч байгаа энэ үед үлдсэн айсан тэжээвэр амьтан-ардыг үргэлжлүүлэн асарч байна. (TSN)
АНУ-ын ерөнхий прокурор Памела Бонди амьтан-хүмүүсийн халамжийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх холбооны томоохон санаачилгыг эхлүүлжээ. Үүнд уг асуудлыг шийдвэрлэх үндэсний төлөвлөгөөгөөр дамжуулан холбооны олон агентлагийг уялдуулах, амьтан асаргааны хэргийн нэгжлэг, хураан авалтыг гүйцэтгэх олон агентлагийн “Тайгер баг” байгуулах, амьтан-хүмүүсийг хамгаалах байгууллагуудад зориулсан тусгайлсан тэтгэлгийг хуваарилах, мөн Амьтны халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг өргөжүүлэх зэрэг арга хэмжээ багтжээ. (Justice.gov)
Нидерландын эрх баригчид зэрлэг амьтан-хүмүүсийг хамгаалахын тулд замын хажуугаар лазер шулуун тусгадаг “гэрэлт хашаа”-г туршиж байна. Эдгээр харагдах хаалт нь амьтан-ардыг аюулгүй гарц руу чиглүүлж, байгалийн нүүдлийн маршрутыг биет саадгүйгээр хадгалангаа тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөх эрсдэлийг бууруулах юм. (32cars.ru)
Динь Минь Кань, Фун Хюу Хьеп хэмээх сайн дурын ажилтнууд [Ау Лак (Вьетнам)-ын] Хо Ши Мин хотын замаар соронзтой тэргээр эргүүл хийж, дугуй цоорох эрсдэлийг бууруулахын тулд хадаас түүж, дугуйг үнэ төлбөргүй засаж өгөх ажиллагааг санал болгодог. Хорин жилийн турш үргэлжилсэн тэдний үйлс ослыг мэдэгдэхүйц бууруулж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгддөг болжээ. (Тань Ньень)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Их бодож, их ярих тусам Зам мөрийг улам алдана.” Хүндэт Гэгээрсэн Их Багш Жяньжи Сэнцань (веган) (AZ Quotes)
Өмнөх Даниэль Слупескигийн клиник үхлийн тохиолдлын 2-ын 1-р хэсэгт тэрээр эмнэлэгт ихээр цус алдаж, улмаар бие махбодын бодит байдлаас халин гарсан тухай өгүүлсэн. Түүний дээр гэр мэт санагдах асар уудам Гэрэл байв. Түүнд хүчилтөрөгч хэрэгтэй байдаг шиг л ихээр тэрхүү Гэрэл хэрэгтэй байж, тэр үүнийг цөхрөнгөө баран хүсэж байлаа. Одоо 2-ын 2-р хэсэгт Даниэль дараа нь юу болсон талаар буюу огт төсөөлж байгаагүй амьдралын тоймыг үзсэнээ хуваалцсан юм.
Дараа нь Даниэль эргэдэг хаалга, эсвэл гулсдаг тойруулга мэт зохион байгуулалттай, асар уудам механик орон зайд өөрийгөө байгааг ойлгов. Хэсэг бүрд түүний амьдралын нэг агшин агуулагдаж байлаа. Тэр нь нэгэн зэрэг хөдөлгөөнгүй гэрэл зураг, 3 хэмжээст кино, олон өнцгөөс бүрэн мэдрүүлэх туршлага байлаа. Энэ нь мөн гуравдагч хүний өнцгөөс харж болох 3D голограмм маягийн дүрслэлтэй кино мэт байсан. Гэхдээ би өөрөө тэр мэдэрч буй зүйлдээ ямар нэгэн байдлаар оролцож байсан ч зөвхөн өөрийнхөө өнцгөөс бус, өрөөнд байсан бусад бүх хүний өнцгөөс мөн мэдэрч байсан.
Эхэндээ эдгээр туршлага тус бүр дээр үнэхээр тогтож, түүн дотор байх хугацаа надад байсан. Бусад хүмүүс яг юу бодож, юу мэдэрч байгааг би яг таг мэдэж чадаж байлаа. Би зөвхөн үг үйлдэл, гадаад тал маань төдийгүй бодол, энерги минь хүртэл ямар нөлөө, үр дагавартайг бодит хугацаанд нь мэдэрч чадсан. Мөн тухайн харилцан үйлдлийн өмнө тэр хүнд юу тохиолдсон нь тэр мөчид баримталж байсан өнцөг, байр суурийг нь хэрхэн бүрдүүлснийг өчүүхэн ч атугай мэдэх боломжтой мэт санагдсан. Жишээ нь, тэд яагаад намайг ингэж хүлээн авч байгааг, тэд яагаад тэгж мэдэрч байгааг, түүнчлэн энэ харилцан үйлдэл тэднийг яаж өөрчилснийг ч бага зэрэг мэдэх боломжтой байсан.
Нэг дурсамж онцгой хүчтэй ялгарч байв. Нэг, хоёрдугаар ангид байхдаа Даниэль гурван алдартай охин ангийнхаа хайхрамжгүй орхигдсон нэг охиныг хананд шахан дээрэлхэж байхыг харжээ. Тэр дүүжлэгддэг савлуураас үсэрч буугаад, тэдэнтэй нүүр тулсан байна. Би тэдний хооронд орсон, одоо бодоход их инээдтэй санагддаг. Гэсэн ч бяцхан би яг үнэндээ нэг гараа ташаандаа тулж, хуруугаараа занган, тэднийг ичээж, тэдэнд хийж буй зүйл нь зөв биш гэдгийг ойлгуулсан. Тэр мөчид би ичгүүр ямар байдгийг мэдэрсэн. Тэр охид өөрсдийн хийж байснаа буруу гэдгийг мэдэж байсан. Гэхдээ би мөн тэр нөгөө охиныг өмгөөлж зогсоход ямар мэдрэмж төрснийг ч мэдэрсэн. Харилцаанд өөрийн нөлөөг таниулах тухай нэг зүйл нь гэвэл, тэр охинд хамгаалуулах үнэ цэнтэй гэсэн мэдрэмжийг хэн нэгэн анх удаа төрүүлж, өөрийнх нь үнэ цэнийг ухааруулсан мөчүүдийн нэг нь энэ байсан. Тэр өчүүхэн мөч түүний хувьд бүхнийг хэрхэн өөрчилснийг би харж чадсан.
Би эдгээр зүйл тус бүр дээр маш их хугацаанд байж, бүгдийг нь мэдэрч, дараа нь товших мэт болж дараагийнх руу шилжиж байлаа. Эцэст нь тэр товшилт улам бүр хурдсаж, бүр бүх зүйл нэгэн зэрэг болж байгаа мэт санагдаж, би амьдралынхаа турш уулзсан хүн бүрийн өнцгөөс бүх амьдралаа нэгэн зэрэг мэдрэх хэмжээнд хүрсэн. Энэ зүйл эргэлдэх тусам сорох хүч, эсвэл эргүүлэг мэт болж, би дээш татагдаж эхэлсэн. Би дээрээ байгаа үл үзэгдэх заагийг даваад гарвал буцаж ирж чадахгүй гэдгээ бүх биеэрээ мэдэж байсан. Тийм биз? Тэр нь үүний төгсгөл байсан. Тэгээд тийм бодол, ухаарал төрөхөд надад хамгийн түрүүнд нөхөр минь санаанд орж ирсэн. Тэр нөхцөлд намайг явчихвал тэр зүгээр байхгүй гэдгийг би мэдэж байлаа. Тиймээс би дээш татагдан, тэр заагт улам бүр ойртох үед яг л Бурхан руу хуруугаа өргөн, “Түр хүлээнэ үү. Надад жаахан хугацаа өгөөч.” гэж хэлэх мэт санагдсан ба энэ нь одоо бодоход инээдтэй санагддаг.
Даниэль буцаж очоод салах ёс хийхээр шийдэв. Эвдэрсэн биедээ дахин орох нь өвтгөнө гэдгийг мэдэж байсан ч тэгэхээс өөр аргагүй мэт санагджээ. Эргэлддэг өрөөнөөс зугтаахын тулд түүнийг эвдэх гэж оролдтол цаад талд нь нөхрийнх нь гар байгааг мэджээ. Бодит ертөнцөд нөхөр нь түүний гарыг чанга атган, түүнээс хариу атгахыг хүсэж байв. Тэр түүний гарыг атгахад түүнийг амьд хэвээр байгааг ойлгомжтой болгожээ. Тэр нийтдээ гурван сар хагасын хугацаанд эмнэлэгт хэвтжээ.
Эмнэлгээс гарсныхаа дараа Даниэль нөхөртэйгөө хамт бүхнээ зарж, Виржини арлууд руу нүүсэн байна. Хэдэн жилийн дараа тэрээр үйлчлүүлэгчийнхээ гэрийг цэвэрлэж байхдаа овоолсон цаасанд дарагдсан шарласан хавтас руу тайлбарлашгүй байдлаар татагдан очжээ. Тэр нь клиник үхлийн тухай дипломын ажил байсан бөгөөд усан шумбалтын хийн баллон дэлбэрч, үхэх шахсан талаар үйлчлүүлэгчтэйгээ хийсэн ярилцлага багтсан байлаа. Түүний тайлбарууд Даниэлийнхтэй яг адилхан байв. Тэр хүн гэртээ ирээд Даниэлийг түүнийг барьж байгааг хараад зүгээр л “Чи үзчихжээ.” гэжээ. Тэр мөчид Даниэль анх удаа өөрт тохиолдсон зүйл нь бодит байсан гэдгийг мэдсэн байна.
2017 онд Ирма, Мария хар салхины дараа Даниэль хөгцийн нөлөөнөөс болж хүндээр өвджээ. Эдгэрч байх үед нь дотоод дуу хоолой түүнд эргэж ирэхдээ амласан зүйлээ хийхгүй байгааг нь хэлсэн байна. Тэр үхэл бол ердөө нэг шилжилт гэдгийг хүмүүст ойлгуулна гэсэн өөрийн зорилгоо санасан бөгөөд үхлийн дула [амьдралын төгсгөлийн сэтгэлзүйн хөтөч] болсон юм.
Энэ бол миний өмнө нь хийж байсан зүйл мэт маш тод санагддаг. Өөр нэгэн хэлбэрээр би үүнийг дахин хийх болно. Миний хувьд энэ удаагийн аяллын гол утга учир нь энэрэл, харилцаа холбоо юм. Би үүнийг яаж олох вэ? Би үүнийг яаж төлөвшүүлэх вэ? Би үүнийг яаж хөгжүүлэх вэ? Амьдралын төгсгөл дээр ажиллах нь үүний оргил цэг юм. Амьдралын төгсгөл дээр хүмүүстэй ажиллах, түүнд бэлтгэхэд, ялангуяа ийм зориудын, ухамсартай байдлаар бэлтгэхдээ би маш дуртай. Учир нь бид ухамсартай үхэлд бэлтгэх үедээ өөрийн эрхгүй илүү ухамсартай амьдралаар амьдарч эхэлдэг. Таны хязгааргүй нэг хэсэг бий. Тэр нь энд байж, суралцах, мэдрэх, хайрлах, алдах гээд хүн болохтой зэрэгцэн ирдэг бүхий л туршлагыг мэдэрдэг. Энэ гараг дээр төрөл авсан хүмүүсийн хувьд бид мэдрэх, өгөх авах, алдах гээд маш их боломжуудтай. Тэр алдсан туршлагууд хүртэл асар их үнэ цэнтэй.
Амьдрал бол яг л энэ нэхмэл хивс шиг. Энд бид зөвхөн ар талыг нь хардаг. Тиймээс бид бүх гогцоо, зангилаа, сэмэрсэн үзүүрүүдийг л хардаг, харин нөгөө талд нь очиход энэ нь төгс утга учиртай сайхан зураг болон харагдаж, тэр зургийг утга учиртай болгоход утас нэг бүр нь зайлшгүй хэрэгтэй байдаг мэт. Тиймээс би ихэвчлэн, өөрийн туулсан ямар ч туршлагаа хэзээ ч буцаахгүй гэж хэлдэг. Би зарим хүнд хэцүү зүйлсийг туулсан. Намайг 11-тэй байхад Окландад биологийн эцэг, өвөө минь алуурчны гарт нас барсан. Тэр туршлагыг ч би буцаахгүй. Тэр нь суралцах, хайрлах, уучлах маш олон боломжийг нээж өгсөн. Тэдний амийг авсан хүнийг уучлахыг сонгох боломжийг ч гэсэн. Хүнээс ийм зүйл хийхийг хүсэх нь маш том даваа. Гэхдээ ямар сайхан боломж гээч.
Тиймээс миний туршлага болон одоо хийж буй зүйлсийн маш их хэсэг нь хүмүүст үүнийг ойлгуулахад чиглэдэг. Иймэрхүү нээлт, сэхээрэх туршлагад асар олон боломж байдгийг ойлгуулахад оршдог. Харин тэднийг мэдрэхийн тулд заавал өвдөх шаардлагагүй. Тэднийг ойлгохын тулд заавал үхэх ч албагүй. Гэхдээ үүнд ухамсартай, зорилготой хандах шаардлагатай. Амьдрал бидэнд тохиолддог гэдэгт би итгэдэггүй. Амьдрал бидний төлөө тохиолддог. Миний итгэдгээр Эх сурвалж болох цэвэр цагаан Гэрэл, Хайрын энерги нь бүхний оргил нь юм. Энэ нь бүх сэтгэл хөдлөл. Энэ нь бүх туршлага. Энэ нь бүх давтамж. Тиймээс үнэндээ энэ өөрөө юуг ч мэдэрч чадахгүй. Таньж, мэдрэх, хийх системийг хөгжүүлэх шаардлагатай байсан. Бие махбодын орон зай, бие махбодод төрөл авах гэдэг нь тэр л юм гэж би боддог. (Гэртээ харихуй)