Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2025 оны 12-р сарын 26
АНУ, Украин [Урейн] болон Европын албаны хүмүүс [АНУ-ын] Флорида мужид уулзаж, Оросоос Украин [Урейн]-д хийж буй дайныг зогсоох зорилгоор бүтэцлэгдсэн энхийн хүрээний чиглэлд тодорхой ахиц дэвшил гаргаснаа мэдэгджээ. Финландын Ерөнхийлөгч Александр Стабб дайны аль ч үетэй харьцуулахад хэлэлцээр тохиролцоонд ойртсон ба үүнд АНУ-ын дипломат ажиллагаа, холбоотнуудын эв нэгдэл, Оросын газрын тосны эсрэг тавьсан хориг арга хэмжээний шахалт тус болсон гэж мэдэгдэв (Фокс Ньюс)
Япон, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистан улсын удирдагчид [Японы] Токио хотноо уулзаж, чухал ашигт малтмалын хангамжийн сүлжээг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ санаачилгуудыг эхлүүллээ. (ANEWZ)
Бразил-Парагвайн интеграцийн гүүр буюу (Бразилын) Фоз до Игуасу болон (Парагвайн) Президенте-Франко хотуудыг холбосон 760 метр урттай, олон улсын гүүр нь хэдэн арван жилийн дипломат саатал, үйл ажиллагааны сорилтуудын дараа зам тээврийн хөдөлгөөнд нээгдлээ. Уг гүүр нь замын түгжрэлийг бууруулах, бүс нутгийн худалдааг нэмэгдүүлэх, хоёр талын харилцааг тогтворжуулахыг зорьж байна. (MercoPress)
Тайланд, Камбож улсууд хилийн мөргөлдөөн 3 дахь долоо хоногтоо орж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Трампын зуучилсан ч нурсан гал зогсоох хэлэлцээрийг сэргээхээр уулзахаар тохиролцжээ. (Ройтерс)
Нигери улс зэвсэгт бүлэглэлүүдийн Гэгээн Мэригийн Католик сургуулиас хулгайлагдсан, үлдсэн 130 сурагчийг суллаж, одоо нийт суллагдсан сурагчдын тоо 230 болсон гэж мэдэгджээ. (Ройтерс)
Маршаллын арлууд улс даяар бүх нийтийн суурь орлогын хөтөлбөрийг эхлүүлж, улирал тутамд өсөн нэмэгдэж буй амьжиргааны өртгийг бууруулахын тулд иргэн бүрд 200 орчим ам.доллар олгож байна. (ZNEWS)
Хятадын Хөдөөгийн Хөгжлийн Сан Камбожийн 128 сургуулийн эмзэг бүлгийн сурагчдад 2,500 дугуй, 21,600 панда багц (хичээлийн хэрэгслийн багц) хандивлажээ. (Кхмер Таймс)
Дэлхийн банкны 2025 оны GovTech (төрийн технологийн) Боловсролын индексээр Узбекистан улс дэлхийн шилдэг 10-т багтаж, 2020 оноос хойш 71 байраар урагшилж, 9-р байранд орлоо. (DARYO)
[АНУ-ын] Сан Франциско хотын цахилгаан хангамжийн дэд станцад гарсан галын улмаас их хэмжээний цахилгааны тасалдал үүсэж, 130,000 хүн цахилгаангүй болж, нийтийн тээврийн хөдөлгөөн тасалдан, гэрэлтүүлэггүй уулзваруудад Waymo робот такси зогсонги байдалд оржээ. (Ройтерс)
[Их Британийн] Кумбрийн эрэг дагуух 20 бээр [32 километр] урттай хэсэгт “Үхсэн хүний хуруу” гэгддэг маш хортой ургамал болох усны хорт туулайн тагнай урсан гарч ирсний дараа Их Британийн эрх баригчид яаралтай анхааруулга гаргажээ. Хортой бодисоор дүүрсэн үндэс нь хүн, амьтныг үхэлд хүргэх аюултай юм. (Дэйли Мэйл)
Африкийн Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвүүд 2025 онд 25 улс даяар холерын халдвар огцом өсөж, 310,000 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлжээ. Өмнөд Судан, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Ангол, Нигери, Судан улсуудад нийт тохиолдлын 87.8% нь бүртгэгдсэн байна. Удирдагчид тивийн хэмжээнд онц байдал зарлаж, ариун цэврийн байгууламжийг сайжруулах, нас баралтыг бууруулахаар нэгдсэн ажлын хэсгүүдийг байгуулжээ. (AllAfrica.com)
АНУ, Нигери улсууд ХДХВ [Хүний дархлал хомсдолын вирус], хумхаа өвчинтэй тэмцэх, эхийн асаргааг дэмжихэд зориулсан 5.1 тэрбум ам.долларын эрүүл мэндийн гэрээнд гарын үсэг зуржээ. Энэхүү түүхэн хамтарсан хөрөнгө оруулалт нь шүтлэгт суурилсан үйлчилгээ үзүүлэгчдийг нэн тэргүүнд тавьж, эрүүл мэндийн хамтын ажиллагааг Нигерийн Христийн шашны нийгэмлэгүүдийг хэт даврагчдын хүчирхийллээс хамгаалах амлалттай уялдуулжээ. Энэ нь Америк Нэгдүгээрт Дэлхийн Эрүүл Мэндийн Стратегийн хүрээнд хийгдэж буй хамгийн том түншлэл юм. (АНУ-ын Төрийн Департамент)
Эмнэлгийн мэргэжилтнүүд залуу насанд хүрэгчдэд хэт ядаргаа, дотор муухайрах, амьсгал давчдах зэрэг зүрхний шигдээсний "чимээгүй" шинж тэмдгүүдийг тоомсорлохгүй орхиж болохгүйг анхааруулжээ. Ихэнхдээ стресс, эсвэл хоол боловсруулах эрхтний хямралтай андуурагддаг эрүү өвдөх, хүйтэн хөлс гарах зэрэг эдгээр нарийн дохионы шинж тэмдгүүд нь зүрхний булчингийн байнгын гэмтэл, эсвэл үхлийн үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд яаралтай эмнэлгийн үзлэг хийлгэхийг шаарддаг. (Тань Ньень)
Их Британийн Шропшир хотод асар том нүх үүсэж, Витчерчийн сувгийн усыг шавхсан тул эрх баригчид том ослын мэдэгдэл гаргажээ. Гал сөнөөгчид моторт завинд гацсан 14 хүнийг аварч байгаа бол албаныхан газар тогтворгүй, аюултай байгааг анхааруулж байна. (Дэйли Мэйл)
Өвлийн хүчтэй шуурга АНУ-ын хоёр эргийг дайрч, нэг хүн амиа алдаж, олон зуун нислэг цуцлагдаж, баярын аялалд саад учруулжээ. Их хэмжээний цас орж, үер бууж байгаа нь Зул сарын баярын завгүй долоо хоногт цаашид ч саад учруулж болзошгүй байна. (Дэйли Мэйл)
Папуа Шинэ Гвинейд Горока хотын ойролцоо 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Сая сая хүн чичирхийллийг мэдэрсэн ч ямар нэгэн гэмтэл бэртэл, хохирол бүртгэгдээгүй бөгөөд эрх баригчид цунамигийн аюул байхгүй гэдгийг баталж байна. (Ажиглагчид)
Парагвайн Санта Роза дель Мондейн ойролцоо хүчтэй аадар бороо орж, хар салхи дайрчээ. Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр мод, хөдөөгийн дэд бүтэц, цахилгааны шонгууд эвдэрснийг харуулсан бөгөөд хүний ​​амь эрсдээгүй байна. (Ажиглагчид)
Шуурганы давлагаа, үерийн түрлэгт [Ау Лак [Вьетнам]-ын] Куангнгай аймгийн Ми Хэ далайн эрэг ноцтой элэгдэлд орж, моддыг үндсээр нь булгалж, орон сууц, аялал жуулчлалын байгууламжуудыг аюулд оруулж байна. (dti мэдээ)
Хятадын Бээжин тэргүүтэй томоохон хотууд олон арван жилийн турш хэт их хэрэглэснээс зам, мод, хөрс, усыг гэмтээсэн, өвлийн мөс арилгагч химийн бодисын хэрэглээг эрс хязгаарлаж байна. (Бао Тинь түк)
Руандагийн Экуити банк нь [Руандагийн] Гисагара, Хуе дүүрэгт томоохон мод тарих аянд манлайлан оролцож, оюутнууд, оршин суугчид, орон нутгийн удирдагчидтай хамтран, нэг өдрийн дотор 9,000 жимсний болон холимог төрлийн мод тарьжээ. (Нью Таймс)
Вьетнамын Цахим Худалдааны Нийгэмлэг худалдааны групп Ау Лак (Вьетнам)-ын хурдацтай хөгжиж буй цахим худалдааны салбарын хуванцар хаягдал огцом өсөж, 2025 онд 260,000 тоннд хүрч, 2030 он гэхэд 800,000 тонноос давах төлөвтэй байгааг анхааруулж байна. (Сүк хоэ Дой сон)
АНУ-ын веган пробиотикийн зах зээл 2026 онд 2.6 тэрбум ам.доллар байх төлөвтэй байгаагаас өсөж, 2036 он гэхэд 6 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Сүүний орцгүй пробиотикийн омгийн эрэлт нь өсөлтийг өдөөж байна. Эдгээрийг нэмэлт тэжээл, функциональ хоол хүнс, уух зүйлст оруулдаг бөгөөд наргилын самрын кефир нь ийм пробиотик хэрэглэдэг тэргүүлэх бүтээгдэхүүний төрөл юм. (OpenPR)
Таван британи хүн тутмын нэг нь Санта Клаус гэрт нь айлчлах үед сүүн бүтээгдэхүүнээ веган сүүгээр сольж байна. Энэхүү өөрчлөлт нь залуу үеийнхэн уламжлалт Зул сарын баярын зан үйлийг дахин тодорхойлж буйтай холбогдуулан сүүн бүтээгдэхүүнгүй амьдралын хэв маяг руу чиглэсэн гол хөдөлгөөнийг тусгаж байна. (Ургамалд суурилсан мэдээ)
Насанд хүрэгчид веган хоолоор кальцийн хэрэгцээгээ хангаж чадна гэдгийг мэргэжилтнүүд баталж байна. Судалгаагаар бие махбод нь эрдэс бодисыг сүүн бүтээгдэхүүнээс илүү навчит ногоо, шош буурцгаас үр дүнтэй шингээж, амьтан-хүний гаралтай бүтээгдэхүүнгүйгээр ясны эрүүл мэндийг дэмждэг болохыг харуулж байна. (ВежНьюс)
Их Британид аврагдсан спаниель үүлдрийн нохой-хүн Хенри байгаль хамгаалах ажлын хүрээнд үүрлэж, ичээнд орсон зараа-хүмүүсийг илрүүлдгийнхээ төлөө Олон улсын амьтдын сайн сайхны сан (IFAW)-гийн Оны шилдэг амьтан шагналыг хүртжээ. Тус шагнал нь илрүүлэгч ноход өдгөө цөөрч буй зэрлэг амьтны төрөл зүйлийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцолж байна. (Күүл Даун)
Их Британийн засгийн газар Амьтдын сайн сайхны шинэ стратегиа гаргаж, сайн сайхны томоохон шинэчлэлийн хүрээнд гөлөг үржүүлэх газрууд [харгис нөхцөлд нохой-хүмүүсийг эрчимтэй үржүүлдэг газрууд], амьтан андын цахилгаан цочрол өгдөг хүзүүвч, урхи болон бусад арга хэмжээг хориглохоор төлөвлөж байна. Байгаль орчны сайд Рейнольдс уг стратегийг сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд амьтан-хүмүүсийг хамгаалах хамгийн том алхам гэж нэрлэжээ. (Дэйли Миррор)
[Ау Лак [Вьетнам]-ын] Хатинь аймагт нэгэн эмэгтэй хаягдал эдлэл худалдаж авсны дараа хаягдсан сейфээс 5.5 лан (~206 грамм) алт олжээ. Тэрээр орон нутгийн цагдаатай холбогдож, улмаар цагдаа нар орон нутгийн өндөр настай эмэгтэйг эзэн нь болохыг тогтоосон бөгөөд түүний шударга байдалд гүнээ талархаж буйгаа илэрхийлжээ. (Лао Дон)
Гердагийн Морь Аврах баг [АНУ-ын] Луизиана мужийн амьтан-хүний нядалгааны дамжуулах хоолой хадгалах байгууламжаас хоёр одой морь-хүнийг аврах зорилго нь өргөжин, есөн адуу анд, түүний дотор 6 хээлтэй гүү-хүнийг аварсны дараа "Зул сарын гайхамшиг"-ийг тэмдэглэж байна. (Браттлеборо Реформер)
Миний харсан хамгийн гүн гүнзгий зүйл бол цагаан гэрэл байсан ба энэ нь маш, маш тод атлаа тун их хайр энэрэлтэй, тайвшруулам байсан. Та бараг л гараа сунгаад хүрч болох байсан. Энэ нь бараг л зефир шиг байсан ч хайр, амар амгаланг цацруулж, зүгээр л гайхалтай хайрыг мэдрүүлж байлаа. Энэ нь таныг уйлуулах байсан. Бурхан гэж миний итгэж буй нэгэн дуу хоолой надтай ярьж, “Би чамд чиний хэзээ ч бүрэн ойлгохооргүй их хайртай. Би чамайг өөрийн баруун гартаа бат атгаж байна.” гэж надад хэлсэн. Америкийн агаарын хөдөлгөөн хяналтын диспетчер Кен Жонсон хэрхэн H1N1 гахайн томууны улмаас бараг л нас барж, Диваажинг мэдэрч, тэнд Бурхан түүнтэй ярьж, нас барсан ахыгаа харсан тухай хуваалцжээ.
58 настай Кен 36 жилийн турш агаарын хөдөлгөөн хяналтын диспетчерээр ажиллаж байжээ. Тэрээр 12 настайдаа Христэд итгэгч болохоор шийдсэн ч ээлжийн ажил хийдэг байсан тул сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдоггүй байжээ. Олон жилийн дараа мягмар гаргийн өглөө хоолой өвдөхөөс эхэлсэн зүйл аймшигт зүйл болж хувирав. Дараагийн мягмар гарагт түүний эхнэр 911 (яаралтай тусламжийн дугаар)-д дуудлага өгчээ. Кен эмнэлэгт 84 хоног хэвтсэний дараа дахин 42 хоног буюу нийт 126 хоног эмнэлгийн орон дээр нөхөн сэргээх эмчилгээ хийлгэжээ. Би өвдсөн. Би мягмар гаргийн өглөө хоолой өвдөж сэрээд, пүрэв гарагт Минут клиник (жижиглэн худалдааны эрүүл мэндийн клиник)-т очиж, бямба гарагт яаралтай тусламжийн төвд үзүүлсэн бөгөөд дараагийн мягмар гарагт буюу долоон хоногийн дараа эхнэр маань 911 рүү залгаж, намайг эмнэлэгт хүргэсэн. Гахайн томуу буюу H1N1 вирусийн халдвар надад туссан бөгөөд энэ нь уушгины хатгалгаа болж, дараа нь амьсгалын замын цочмог дистресс хам шинж буюу товчоор ARDS болон хүндэрсэн. Энэ нь үхэлд хүргэх ноцтой аюултай. Үүнийг туссан хүмүүсийн 5% нь л амьд үлддэгийг одоо би мэдэж байна.
Кенийг комд оруулж, уушгинд нь хурсан шингэнийг гадагшлуулахын тулд эргэдэг, сэндвич хэлбэртэй, битүүмжилсэн айдас төрүүлэм төхөөрөмж болох RotoProne орон дээр бэхэлжээ. Түүнд цусны бүлэн үүсэж, дараа нь цус шингэлэгч гепаринд амь насанд аюултай хариу урвал үзүүлжээ. Эмч нар түүнд амьд үлдэх магадлал ердөө 5% гэж үзээд хүүхдүүдийг нь дууджээ. Тэр мөчид Кенийн ах, эгч хоёр өөр өөр мужид амьдардаг байсан ч түүний оршихуйг өөрсөдтэйгөө хамт байгааг нэгэн зэрэг мэдэрсэн байна. Ах маань Теннесси мужийн Ноксвилл хотод амьдардаг. Тэр ажлаасаа гэртээ харих замдаа мэдэрсэн зүйлээ өнөөдөр ч надад хэлдэг. Тэр надад: “Чамайг надтай хамт ачааны машинд явж байна гэж би бодсон. Чиний оршихуй яг тэнд байсан. Би: ‘Үгүй ээ, чи буцаж очоод тулалд’ гэж хашхирсан” гэсэн, тэр над руу хашхирсан. Үүний зэрэгцээ, Жоржиа мужийн Огаста хотод амьдардаг эгч маань намайг машинд хамт байгааг мэдрээд, уйлж эхэлсэн бөгөөд тэр үедээ Бурханд: “Хэрэв та түүнийг буцаавал, зоригтой гэрчлэлтэйгээр буцааж явуулаач” гэж хэлсэн.
Кен өөрийгөө харанхуйд байгааг олж мэдсэн ба тэнд нэг дуу хоолой түүнд бал шиг чихэрлэг ч гэдсэнд нь гашуун ганц улаан цэцэг ид гэж хэлжээ. Дараа нь тэр Диваажинд очжээ. Би энэ үзэсгэлэнтэй газарт байсан. Энэ тухай ярих бүрдээ би бараг л уйлчихдаг. Гэхдээ тэнд хаа сайгүй цэцэгс, зүгээр л асар их цэцэг байсан. Цэцэгстэй хамт зөөлөн, сэвшээ салхи үлээж, салхинд аяархан найгаж, өмнө нь хэзээ ч харж байгаагүй өнгөнүүд харагдаж байсан. Миний өмнө аварга том, асар том гэж хэлж болох мод байсан бөгөөд үүнийг дүрслэх үг олдохгүй байна. Миний харсан хамгийн гүн гүнзгий зүйл бол цагаан гэрэл байсан ба энэ нь маш, маш тод атлаа тун их хайр энэрэлтэй, тайвшруулам байсан. Та бараг л гараа сунгаад хүрч болох байсан. Энэ нь хайр ба амар амгаланг цацруулж, зүгээр л агуу их хайрыг цацруулж байв. Энэ нь таныг уйлуулах байсан. Бурхан гэж миний итгэж буй нэгэн дуу хоолой надтай ярьж байсан, Тэр надтай үгээр яриагүй, үүнийг үгээр илэрхийлэхэд хэцүү. Гэхдээ надад: “Би чамд чиний хэзээ ч бүрэн ойлгохооргүй их хайртай. Би чамайг өөрийн баруун гартаа бат атгаж байна.” гэж мэдрүүлсэн. Энэ нь зүгээр л нулимс цийлэгнүүлдэг. Би хүмүүст анх удаа дурлах мэдрэмжийг хязгааргүйгээр үржүүлсэнтэй адил гэж хэлдэг.
Тэгээд нэг ах гарч ирсэн. Миний нэг ах үүнээс жилийн өмнө 60 настай байхдаа өөд болсон юм. Тэр 30 орчим настай харагдаж байсан бөгөөд цагаан футболк өмссөн байв. Түүнийг Рики гэдэг байсан бөгөөд Рики мөрөн дээр минь гараа тавиад: “Чи буцах хэрэгтэй Чи зүгээр болно оо.” гэж хэлэв. Би: “Рики, би буцаж очихыг хүсэхгүй байна. Энд үзэсгэлэнтэй байна.” гэхэд, тэр: “Үгүй ээ, чи зүгээр байх болно” гэж хэлжээ. Эмч нар Кенийг комоос нь гаргах гэж ихэд хичээжээ. Тэр эцэст нь Зул сарын баяраар ухаан орохдоо, маш их сэтгэлээр унасан байв. Тэр хөдөлж чадахгүй, хүлэгдсэн, 100% хүчилтөрөгчөөр амьсгалж байжээ. Тэгтэл түүнд дахин амар амгалан мэдрэгдэж, тэр: “Чи зүгээр болно” гэсэн мессежийг сонсов.
Кен эмнэлгээс гарсныхаа дараа өөрийн түүхийг хуваалцаж эхэлсэн ч заримдаа эргэлзээтэй тулгардаг байв. Хэдэн долоо хоногийн дараа сүмд нэгэн дуу хоолой Кенд хоёр удаа нэгэн эмэгтэйд түүний төлөө залбирч байгаагаа хэл гэжээ. Тэр эмэгтэй түүн рүү кофе уухаар ​​ойртоход тэр дуулгавартай дагав. Тэр хожим нь нулимс дуслуулан буцаж ирэв. Тэр хөхний хорт хавдартай гэж оношлогдсон ч Бурхан Кенд түүний төлөө залбир гэж аль хэдийн хэлснийг мэдээд амар амгаланг мэдэрчээ. Тэр одоо зүгээр байгаа.
Кенийн пастор улаан цэцэг харсан тохиолдол нь Езекиел 3 болон Илчлэл 10-тай тохирч буйг баталсан бөгөөд хоёуланд нь энэ нь бал мэт чихэрлэг боловч гэдсэнд гашуун байдаг гэсэн Бурханы хоол идэх тухай үгийг дүрсэлсэн байна. Кенийн ээж Рики 30 настайдаа ханцуйгаа нугалсан цагаан футболк өмсдөг байсныг нь баталжээ.
Бид залбирах бүрдээ Бурхан бусдыг адислахын тулд биднийг үргэлжлүүлэн адислаарай хэмээн гуйж залбирдаг. Бид сайхан сэтгэлийг түгээхийг хичээдэг. Бурхан байдаг, Тэр бол жинхэнэ, Тэр чамд маш их хайртай, Тэр чамд хамгийн сайн сайхныг хүсдэг гэсэн мэдээг түгээхийн тулд л аврагдсан юм шиг надад санагддаг. Тэр намайг хамгаалж байгааг мэдэх нь л үнэхээр амар амгалан юм. Бурхан намайг барьж байгааг би мэднэ. Энэ бол би өдөржингөө амьдарч чадах хайраар дүүрэн амар амгалан юм.
Өдрийн бодолтой эшлэл: “Төгс Гэгээрсэн Сүнсэнд хүрэх зам бол амин хувиа хичээсэн бодолгүйгээр өөрт ноогдсон ажлаа биелүүлэх замаар хүн төрөлхтөнд тасралтгүй үйлчлэхэд оршдог.” - Хүндэт Гэгээрсэн Их Багш Махаватар Бабажи (цагаан хоолтон)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх