Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны 11-р сарын 9
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський 11-р сарын 2-нд АНУ-ын Тэргүүн хатагтай Мелания Трампыг Украин (Урейн)-д үзүүлсэн хүмүүнлэгийн дэмжлэг, тэр дундаа Оросын эзэлсэн нутгаас албадан гаргасан, эсвэл шилжүүлсэн украин (урейн) хүүхдүүдэд туслах хүчин чармайлтыг нь үнэлэн Ольга Гүнжийн Нэгдүгээр зэргийн одонгоор шагнах зарлиг гаргажээ. (Reuters)
Иран улс Катараар дамжуулан АНУ-д цөмийн асуудлаарх санал хүргүүлсэн гэж Ираны өндөр албан тушаалтан 11-р сарын 5-нд Ройтерс агентлагт мэдэгдэж, АНУ саналыг судалж байгаа гээд агуулгыг нь дэлгэхээс татгалзжээ. Тус албан тушаалтан АНУ хориг арга хэмжээг цуцлах, Ираны царцаасан хөрөнгийг чөлөөлөх, дайны хохирлыг нөхөн төлөх зэрэг Ираны тавьсан 7 шаардлагыг биелүүлсний дараа л хэлэлцээр эхэлнэ гэсэн байна. АНУ-аас цөмийн асуудлыг анхны хэлэлцээрт заавал багтаах ёстой гэж мэдэгджээ. (Reuters)
[АНУ-ын] Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом 11-р сарын 5-нд цаазын ял хүлээж буй 548 хүний ялыг хугацаанаас өмнө суллагдах эрхгүй бүх насаар нь хорих ялаар солихоо мэдэгдэж, ёс суртахууны асуудал, өндөр зардал, гэмгүй хүнийг цаазлах эрсдэлийг үндэслэл болгон дурджээ. Энэ нь АНУ-ын түүхэн дэх хамгийн өргөн хүрээтэй ял хөнгөлөх арга хэмжээ болох ч ялыг сольсон шийдвэрүүдийн ойролцоогоор 3-ны 2-ыг хүчин төгөлдөр болохоос нь өмнө Калифорнийн Дээд шүүхээр хянуулах шаардлагатай юм. (Al Jazeera)
11-р сарын 3-ны мэдээнд дурдсанаар, Францын жандармерийн элит GIGN [Үндэсний жандармерийн тусгай ажиллагааны бүлэг] анги [Францын] Лескар дахь Экзотик Паркаас хулгайлагдсан 11 сармагчин-хүнийг аварчээ. Хулгайлагч нар барьцаа мөнгө нэхэж, тэдгээр сармагчин-хүнийг цахимаар худалдах санал тавьсан байна. Аврагдсан сармагчин-хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа ч 2 нь сураггүй хэвээр байна. (Daily Mail)
Санал болгож буй хэлэлцээрийн дагуу, ИБУИНВУ, ЕХ [Европын Холбоо] Их Британиас ЕХ руу зорчих тэжээвэр нохой-хүмүүс, муур-ард, өмхий хүрэн-хүмүүст дахин ашиглах боломжтой паспорт олгох журмыг сэргээх төлөвтэй байна. Ингэснээр аялал бүрд шинээр авах шаардлагатай, 100-300 фунт.Стерлингийн үнэтэй амьтан-хүмүүсийн эрүүл мэндийн гэрчилгээг орлуулж, аяллыг хялбарчилж, зардлыг бууруулна. Албан ёсны зөвшөөрөл хараахан гараагүй байгаа ба өөрчлөлтүүд 2028 оны эхээр хэрэгжиж магадгүй байна. (Daily Mail)
Украин (Урейн) Павло Вирскийн нэрэмжит Үндэсний бүжгийн чуулга бараг 90 жилийн түүхэндээ анх удаа туурвисан бүрэн хэмжээний хүүрнэлт бүжгэн жүжиг болох “Арван хоёр сарын үлгэр”-ээр Европт аялан тоглож эхэлжээ. Украин (Урейн) ардын бүжиг, өөрийн хөгжим, тусгайлан бүтээсэн 150 гаруй хувцсыг хослуулсан уг бүтээлд жилийн саруудыг төлөөлсөн 12 ах дүүгийн тусламжийг авдаг бяцхан охины тухай өгүүлдэг. Уг бүтээл харилцан дэмжлэг, дотоод хүч чадлыг магтан харуулахын зэрэгцээ дайны үед Украин (Урейн)-ы соёлын өвийг олон улсын үзэгчидтэй хуваалцаж байна. (UNITED24 Media)
Британийн Анагаах ухааны нийгэмлэгийн “Зүрх” сэтгүүлд 2026 оны 10-р сард нийтэлсэн судалгаагаар нойрон дунд амьсгал тасалдах эмгэг нь тосгуурын фибрилляцитай хүмүүс, ялангуяа эмэгтэйчүүдийн зүрхний дутагдал, зүрхний ишемийн өвчний эрсдэл нэмэгдэхтэй холбоотойг тогтоожээ. Энэ нь зүрх судасны хүндрэлийг бууруулахын тулд нойрны үеийн амьсгалын эмгэгийг илрүүлж, хянахын ач холбогдлыг онцолж байн. (Medscape, BMJ Journals)
Температурын өсөлт, олон улсын аялал нь өвчин тээгч шумуул Европ даяар тархах нөхцөлийг бүрдүүлж байна. 2026 оны 1-р сараас 10-р сарын эцэс хүртэл Италид дотооддоо халдвар авсан денге өвчний 76, Францад 8 тохиолдол бүртгэгдсэн тул тандалт, шумуултай тэмцэх ажлыг эрчимжүүлжээ. (euronews)
VnExpress цахим сонины нэгэн нийтлэлд хортой байж болзошгүй химийн бодист өртөхийг багасгахын тулд нэг удаагийн дулаан хадгалах хүнсний уутыг, ялангуяа халуун хоол хадгалахад дахин ашиглахгүй байхыг зөвлөжээ. Тус нийтлэлд халууны нөлөөгөөр уутны үйлдвэрлэлийн цавуунаас Хавдар судлалын олон улсын агентлаг [IARC]-ийн хорт хавдар үүсгэдэг нь тогтоогдсон бодис гэж үздэг формальдегид ялгарч болзошгүйг баталсан байна. (VnExpress, AirWoods Comfort)
11 -р сарын 1-5-ны хооронд Бразилын Риу-Гранди-ду-Сул мужид болсон хүчтэй шуурга мөндөр, ширүүн салхи дагуулж, 25 хүн гэмтэн, ойролцоогоор 6 500 айлын орон сууц, 87 сургуульд хохирол учирчээ. 11 -р сарын 3-наас 4-нд шилжих шөнө 1,000 гаруй удаа аянга буусан бол 2 хүн нас барсныг цаг агаарын нөхцөлтэй холбоотой эсэхийг шалгасан байна. (UOL)
11 -р сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө АНУ-ын Жоржиа мужийн Маккейсвилл, Теннесси мужийн Копперхилл хотуудад гэнэтийн үер буужээ. Аянга цахилгаантай аадар борооны үеэр ойр орчмын уулархаг нутагт 25 хүртэлх сантиметр хур тунадас орсон байна. Токкоа голын усны түвшин түүхэн дээд хэмжээ болох 5.5 метрт хүрч, дор хаяж 125 удаа аврах ажиллагаа явуулахад хүргэжээ. (AP)
АНУ-ын төрийн байгууллагууд болох NASA [Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төв], NOAA [Үндэсний далай ба агаар мандлын удирдлага]-гийн саяхны тайланд Антарктидын озоны цоорхой 2026 онд сүүлийн 10 жилийн хамгийн том хэмжээнд хүрч, ажиглалт хийсэн 48 жилийн хугацаанд хэмжээгээрээ 7 дугаарт орсныг тогтоожээ. (ABC News)
[АНУ-ын] Денвер хотын сонгогчид 11-р сарын 3-нд шувуу-хүмүүсийг албадан тэжээх, ийм аргаар гарган авсан бүтээгдэхүүн, тэр дундаа фуа гра худалдахыг хориглох шийдвэрийг дэмжжээ. Уг хориг 2027 оны 7-р сарын 1-нээс Денвер хот, тойргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж эхэлнэ. (Ballotpedia, Denverite)
Европын гол мөрний зуны урсац 2026 онд сүүлийн 30 гаруй жилийн хамгийн бага хэмжээнд хүрч, усан цахилгаан станцуудад ашиглах усны нөөцийг хязгаарлажээ. Австрийн цахилгаан нийлүүлэгч Фербунд усан цахилгаан үйлдвэрлэлд ашиглах усны хэмжээ ойролцоогоор 100 жилийн бүртгэл дэх хамгийн бага түвшинд хүрснийг мэдэгдсэн бөгөөд энэ нь онцгой хуурайшилт сэргээгдэх цахилгаан үйлдвэрлэлийг хэрхэн хязгаарлаж болохыг харуулж байна. (Reuters)
[Хятадын] Наньжин Их Сургуулийн эрдэмтэд нарны гэрэл ойлгох наноматериалан бүрхүүл бүтээсэн бөгөөд энэ нь [Хятадын] Сычуань аймгийн Дагу мөсөн голд хийсэн туршилтаар хамгаалсан талбайн мөсний хайлалтыг 80 гаруй хувиар бууруулжээ. Гэвч бүрхүүлийг тээвэрлэх, суурилуулах, буцаан авах шаардлага нь алслагдсан томоохон мөсөн голуудад өргөнөөр ашиглахад хүндрэл учруулдаг. Ийм арга хэмжээ зөвхөн түр хугацаанд, хязгаарлагдмал талбайг хамгаалах бөгөөд мөсөн голыг урт хугацаанд хадгалахын тулд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, дэлхийн дулаарлыг хязгаарлах шаардлагатайг судлаачид онцолсон байна. (VTC News)
Олон улсын эрчим хүчний агентлагийн 11-р сарын 5-нд нийтэлсэн тайланд дурдсанаар, Испани улс нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлээ өргөжүүлснээр 2011-2024 онд байгалийн хийн импортын зардлаас ойролцоогоор 26 тэрбум ам.доллар хэмнэжээ. Сүүлийн 10 жилд сэргээгдэх цахилгаан үйлдвэрлэх хүчин чадал 2 дахин гаруй нэмэгдсэн бол хүлэмжийн хийн ялгарал 5-ны 1-ээр буурчээ. Тус агентлаг сэргээгдэх эрчим хүч нь цахилгааны бөөний үнийг бууруулж, чулуужсан түлшний үнийн огцом өөрчлөлтөд өртөх эрсдэлийг мөн багасгасан гэж мэдэгджээ. Айл өрх, аж ахуйн нэгжүүдийг чулуужсан түлшнээс татгалзахад дэмжлэг үзүүлэхийн тулд эрчим хүч хуримтлуулах байгууламжийг нэмэгдүүлэх, цахилгаан сүлжээг бэхжүүлэх, цахилгааны татварыг бууруулахыг зөвлөсөн байна. (Reuters)
11-р сарын 1-ний Дэлхийн веган өдрийг тохиолдуулан Ау Лак (Вьетнам) дахь орон нутгийн веган бүлгүүдийн сайн дурын ажилтнууд амьтай бүхнийг энэрэх сэтгэлийг дэмжих зорилгоор үнэгүй хоол тарааж, олон нийтэд зориулсан буфет зохион байгуулжээ. Сайн дурын ажилтнууд Хынг Йен нэгдсэн эмнэлэгт 1 200, Тхай Бинь нэгдсэн эмнэлэгт бараг 1,000 веган бань ми хачиртай талх бэлтгэсэн бол Хюэ хотод ойролцоогоор 3,000 талхыг эмнэлгийн өвчтөнүүд, тосгоны оршин суугчдад тарааж, үнэгүй хоолны хайрцгуудад хийсэн байна. Зялай мужид сайн дурын ажилтнууд 1,000 веган хоол тараасан бөгөөд тэнд болон Хюэ хотод хоолтой хамт “Өөрөөр амьдарцгаая” тараах хуудсыг өгчээ. [Куангнгай мужийн]-д Кон Тумд үнэгүй веган буфетэд амьдралын нөхцөл, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрийг хүлээн авсан байна. (Kinh tế Xã hội, үдэшлэг зохион байгуулагчид)
YouTube-ийн контент бүтээгч Мерл О’Нил (веган) саяхны бичлэгтээ нэг порц нь ойролцоогоор 3 ам.долларын өртөгтэй, 35 грамм уураг агуулсан, хямд үнэтэй веган слоппи жой хачиртай талхны жорыг хуваалцжээ. Үүнд ургамлын гаралтай мах орлуулагч, сэвэг зарам, карамельжуулсан сонгино, кетчуп, гич, шар буурцгийн сүмс, амтлагчаар гэртээ хийсэн амтлаг-чихэрлэг сүмс ордог. (Plant Based News)
PETA [Амьтдад ёс суртахуунтай ханддаг хүмүүс] нийгэмлэг [АНУ-ын] Өмнөд Каролина мужийн Колумбиа хотод “Тахиаг эрх чөлөөтэй болгоё” ачааны машинаа ажиллуулж, 11-р сарын 5-9-нд веган тахианы нарийн махыг үнэгүй тараажээ. Мөн энэрэнгүй хооллолтыг дэмжихээр шувуу-хүмүүсийн оюун ухаан, нийгмийн зан үйлийг харуулсан бичлэг үзүүлсэн байна. (PETA)
Аотеароа Шинэ Зеландын Веган нийгэмлэг Дэлхийн веган сарын хүрээнд анхны Веган нөлөөллийн шагналаа бий болгож, Шинэ Зеландын 4 иргэнийг алдаршуулжээ. Тэдгээр нь веган хүнс үйлдвэрлэгч Angel Food-ийг үүсгэн байгуулагч Алис Шопланд (веган), веган зоогийн газар болох Ку Ку зуушны эзэн Майкл Куваттанасени, Крайстчөрчийн Веган нийгэмлэгийг үндэслэгч, веган үзлийг түгээн дэлгэрүүлэх хөдөлгөөний манлайлагч, Йоланда Сорил (веган), мөн веган загварын Велвет Хартбит брэндийг үндэслэгч, загвар зохион бүтээгч Сюзи Эгглтон (цагаан хоолтон) нар юм. (Vegconomist)
[АНУ-ын] Кентакки мужийн Луиза хотод бараг 44 цаг сураггүй байсан аутизмтай, 6 настай хүү Роман Хайлманыг 11-р сарын 3-нд эсэн мэнд олжээ. Морьтой сайн дурынхан түүнийг нэгэн жижиг нохой-хүний хамт өтгөн бутан дундаас олж, уулнаас аюулгүй буулгасан байна. (Daily Mail)
Шинэ Зеландын сайн дурын ажилтан Тенби Пауэллийн “Киви тусламж ба дүрвэгсдийн нүүлгэн шилжүүлэлт” [Киви К.А.Р.Е] буяны байгууллага Шинэ Зеландын Сент Жон түргэн тусламжийн албанаас хандивласан 6 түргэн тусламжийн машиныг тус улсын хандивласан бусад эмнэлгийн тусламжийн хамт Украин (Урейн)-д хүргэх ажлыг зохицуулжээ. Сүүлийн илгээлтээр тус буяны байгууллагын Украин (Урейн)-п ашиглуулахаар хүргэсэн түргэн тусламжийн машины тоо 81-д хүрсэн байна. (Kyiv Post)
АНУ-ын телевизийн хөтлөгч, амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөө тэмцэгч Эллисон Спеллман (веган) “Эллисон Спеллмантай хамт: Аврах ажиллагаанаас ч цааш” шинэ цувралыг хөтөлж байна. [АНУ-ын] Теннесси мужийн Ноксвилл хотын WATE-TV сувгаар 11-р сарын 5-нд анх гарсан тус нэвтрүүлэг орон нутгийн амьтан-хүмүүсийн сайн сайхны төлөөх 3 байгууллагын аврах, асрах, үрчлүүлэх ажлыг үзүүлж байна. (WATE-TV)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “[Жинхэнэ] үнэнийг эрэлчин… амьтдад энэрэнгүй хандах ёстой бол үг хэлэх чадвар заяасан элэг нэгтэндээ бүр ч илүү энэрэнгүй хандах учиртай.” – Хүндэт Гэгээрсэн Зөнч Бахаулла (цагаан хоолтон) (Бахауллагийн бичвэрүүдээс түүвэрлэсэн нь)
Меган Брауны клиник үхлийн тухай энэхүү 3 хэсэгт цувралын өмнөд дугааруудад Меган бөөрний дутагдлаар эмнэлэгт хэвтэж байхдаа Диваажинд очсоноо ярьсан. Тухайн үед бурхангүй үзэлтэн байсан тэрээр Эзэн Есүс Христ (цагаан хоолтон)-тэй уулзаж, амьдралаа эргэн харжээ. Тэрээр алтан ширээний ард цугласан хүмүүстэй нэгдсэн бөгөөд БУРХАН түүний дотроо бодсон бодолд хариулахад ТҮҮНИЙГ таньсан байна. ТЭР түүнд ямар ч зам сонгосон хамт байх болно гэдгээ батлан хэлэхэд Меган хацарт нь хүрчээ. 3-р хэсэгт Меган Дэлхийд буцах шийдвэрийнхээ тухай, мөн Эзэн Есүс Христ өнгөрсөнтэйгөө эвлэрэхэд нь хэрхэн тусалсан, Диваажинд харсан эв нэгдлийнхээ тухай өгүүлнэ.
Сүмд эргэн очиход ширээний ард байх БУРХАНЫ суудлын цаана гоёмсог, хуучин модон хаалга байв. Түүгээр орвол Дэлхийд буцахын оронд тэндээ үлдэж болох эсэхийг Меган асуужээ. Бүгд нэгэн дуугаар тийм гэж хариулсан байна. Католик шашнаас улбаатай гэмших сэтгэл нь төрсөн гээд, тэрээр буцахаар шийджээ. Гэхдээ буцахынхаа өмнө сүмийн гаднах Диваажинд 5 хоногийг өнгөрүүлсэн гэж тэр ярьжээ. Түүнтэй уулзсан хүн бүр хүний дүртэй байжээ. Тэргүүн тэнгэр элч Михаил 2 орчим метр өндөр, бараан арьстай, долгионтой хар үстэй, толгойноосоо дээш өргөгдсөн далавчтай байлаа. Меганы дүрсэлснээр Эзэн Есүс Христ бараан арьстай, харин Эх Мариа (цагаан хоолтон) алтлаг бор царайтай байжээ. БУРХАН ойролцоогоор 6 фут 3 инч [1.91 мет] өндөр бөгөөд цагаан ##хувцас өмссөн байв. Турины цогцос ороосон даавуун дээрх царай Эзэн Есүс Христийнх биш, БУРХАНЫХ гэж Меган ярьсан юм. Эзэн Есүс Христийн үхэлд гашуудаж буйгаа илэрхийлэхийн тулд БУРХАН тэр дүрийг үлдээсэн гэж тэр ярьсан юм.
Меганыг том нил ягаан майханд байх үед Эзэн Есүс Христ юунд сэтгэл нь шаналсаар байгааг асуужээ. Ээж болон гэр бүлийнхнийхээ зүгээс амссан хүчирхийллийг тэр ойлгож чадахгүй шаналдаг байв. Өөрийг нь хүчиндсэн эр ямар ч хариуцлага хүлээгээгүйд тэр мөн шаналж байжээ. Эзэн Есүс Христ түүнээс тэр зовлонт явдлуудаа өөрийн хүүхдүүд гэж төсөөлөөд, тэдэнд хэрхэн хандахаа бодохыг хүсжээ. Тэд гэрээсээ явах насанд хүрсэн гэж үзээд тэр төсөөллийн хүүхдүүдээ хөөнө гэж Меган шууд хариулсан байна. Тэр энэ хариултаа 18 нас хүрэхэд нь ээж нь гэрээсээ нүүхэд нь 1 цагийн хугацаа өгсөнтэй холбон тайлбарлажээ. Дараа нь Тэр зовлонт явдал бүрийг өөрийнхөө бага насны дүрээр төсөөлөхийг түүнээс хүсжээ. Энэ удаа Меган тэр хүүхдүүдийнхээ оршихуйг хүлээн зөвшөөрч, тэднийг сонсож, халамжилж, хайрлана гэж хэлсэн байна. Дараа нь Тэр тэдэнд ямар нэр өгөхийг асуужээ.
Тэгээд би газар луу харахад нүдэнд минь нулимс цийлгэнэсэн. Би Түүн рүү харж, “Хайр” гэж хэлсэн. Тэгтэл Тэр: “Чи яагаад тэднийг Хайр гэж нэрлэнэ гэж?” гэж асуусан. Би: “Яагаад гэвэл амьдралд чинь юу ч тохиолдож байсан, хором бүрд хайр оршдог. Муу ч бай, сайн ч бай, бүгд Хайр” гэсэн. Энэ амьдрал нь сүүлчийнх нь байгаасай гэж хүссэн учраас тэрээр 3 амьдралыг 1 насандаа туулахаар сонгосон гэж БУРХАН түүнд хэлснийг Меган дурсав. Тэр эдгээр явдлыг туулж амьдрахаар төрөхөөсөө өмнө гарын үсэг зурсан хэмээн Меганы хэлсэн гэрээг түүнд үзүүлжээ. Меганы хэлснээр, энэ явдал болон Эзэн Есүс Христтэй Хайрын тухай ярилцсан нь 18 жилийн уур бухимдал, шаналлын дараа хүчиндүүлсэн явдалтайгаа эвлэрэхэд нь тусалсан байна.
Меган мөн Диваажинд тоглолт үзсэнээ дурссан юм. Тоглолтын дараа тэр майхандаа хөгжимчид болон БУРХАНЫ ширээний ард байсан 27 тэргүүн тэнгэр элчтэй хамт цуглажээ. Гэтэл гэнэт зөнч Мухаммед (Тэрээр амгалан оршиг) орж ирэхэд бид бүгд босож, бөхийсөн. Тэр гараараа суух дохио өгөв. Тэр над руу эгц ширтээд, надаас харцаа огт салгаагүй. Тэр: “Би чамайг буцаж очоод, дэлхий нийтэд Ойрх Дорнодын төлөө залбирч буйг минь хэлээсэй гэж хүсэж байна. Би Ойрх Дорнодтой үргэлж хамт байж, хүн бүрийн төлөө залбирдаг” гэж хэлсэн. Энэ нь дэлхий нийтийг хэлж буй юм. Меган мөн БУРХАНЫ ширээний ард##зөнч Мухаммед (Тэрээр амгалан оршиг) (цагаан хоолтон)-ыг Махатма Ганди (цагаан хоолтон), Хиндү шашны Дарь эх Кали, Вишну Бурхантай хамт байхыг харжээ. Католик болон бурхангүйн үзлээсээ гарсан, ТҮҮНИЙ тухай юу ч мэдэхгүй өөрийг нь яагаад буцаж очоод бусдад ӨӨРИЙНХ нь тухай яриасай гэж хүссэнийг тэр асуужээ. ТЭРЭЭР Өөрийн гэсэн арга замтай хариулсан байна.
Бид Диваажинд нэгдмэл байсан. Миний эргэн тойронд байсан тэр хүмүүсийн төлөөлж буй шашны итгэл үнэмшил бүр БУРХАНЫ ширээний ард төлөөлөлтэй байсан. Тэд бүгд Хайрын эв нэгдлийг хадгалахын төлөө хамтран ##ажиллаж байсан. Харин БУРХАН надад хэлсэн гол зүйл нь энэ. Есүс ч надад үүнийг хэлсэн. Зөнч Мухаммед##(Тэрээр амгалан оршиг) ч надад хэлсэн. Тэргүүн тэнгэр элч Михаил ч надад хэлсэн. Хүлээн зөвшөөрөх нь Хайртай ижил утгатай. Меганы хувьд хүлээн зөвшөөрөх гэдэгт өнгөрсөнтэйгөө эвлэрэх нь багтаж байлаа. Учир нь тэр бүхэн хэдийнээ болсон бөгөөд дахин бичих боломжгүй. Тэр тэдгээр явдлыг Хайр, бэлэг гэж хардаг болсон хэмээн ярьсан юм. Хүмүүс өөрсдийгөө болон бусдыг төгс төрсөн Хайрын бүтээлүүд гэж танихаас эхлэн Хайрын тухай илүү ихийг сурах хэрэгтэй гэж тэр итгэдэг. Гэр бүл салалтын хүнд үеийг даван туулж байхдаа Хайрын тухай өдөр бүр бичих зааврыг Диваажингаас авсан гэж тэр ярьсан байна. Тэр бичвэрүүд нь түүний “Хайрын жор” ном болжээ. Хүнд үеийг даван туулах нэг арга болгон Хайрын тухай бичиж үзэхийг тэр бусдад зөвлөдөг. Меган мөн хоёр эмээдээ хайраар дүүрэн угталт тэднийг хүлээж байгаа гэсэн итгэлээ хуваалцаж, үхлийн талаар тайвшруулжээ.
Тэр өөрөө ч үхлээс айхаа больсон гэж ярьсан юм. Тиймээс би үхэхээс айдаггүй. Учир нь, нэгдүгээрт, үхэл гэж байхгүй. Үхэх гэдэг зүйл байхгүй. Меган Дэлхий дээрх амьдралыг хүр хорхойн бүрхүүл дотор хөгжиж, эрвээхэй болон гарч ирэхэд бэлтгэж буй авгалдайтай зүйрлэдэг. Тэгэхээр үнэндээ бид буцахдаа, нэг төлөвөөс нөгөөд шилжихдээ зүгээр л далавчаа дэлгэж буй юм. Бид бол эрвээхэй. (Пэшн Харвест подкастын YouTube суваг - Баярлалаа)
Илүү огноо харах
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Prompt
OK
Татаж авах
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх